Jury

Гуравдугаар бүлэг. Сангийн үйл ажиллагаа

Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 11 дүгээр зүйл. Сангийн үйл ажиллагааны журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-02-10
Мөрдөж эхэлсэн
2012-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Удирдах зөвлөл Сангийн үйл ажиллагааны дараах журмыг батална:

11.1.1.батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл, бусад нөхцөл;

11.1.2.батлан даалт гаргах журам;

11.1.3.батлан даалтаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх журам;

11.1.4.батлан даалт гаргах үйл ажиллагааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах журам;

11.1.5.Сангийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийг удирдах, байршуулах журам;

11.1.6.бүртгэл, мэдээллийн хадгалалтын журам.

11.2.Сангийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давхар батлан даахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.