Jury

Хоёрдугаар бүлэг. Агентлагийн эрхлэх асуудал, удирдлага, зохион байгуулалтын бүтэц

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль 7 дугаар зүйл. Агентлагийн нийтлэг эрхлэх асуудал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-15
Мөрдөж эхэлсэн
2004-05-07
Эх сурвалжаас татсан
2026-11-19

7.1.Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:

7.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;

7.1.2.холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэглэж байгаа практикийг судалж, боловсронгуй болгох санал боловсруулж сайдад танилцуулах;

7.1.3.төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгөх саналыг үндэслэл, тооцоотой боловсруулах;

7.1.4.агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид оруулах;

7.1.5.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагад эрхэлж буй ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

7.1.6.салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

7.1.7.хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах;

7.1.8.Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулж сайдад танилцуулах;

7.1.9.хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.10.хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал.

7.2.Агентлагийн эрхлэх тодорхой асуудлыг хууль тогтоомж, хуулиар эрх олгосон бол Засгийн газрын шийдвэрээр тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль

    Заалт49.4

  4. Хушны самар түүх аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хушин ойд учруулсан хохирол тооцох аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хушин ойн самрын биологийн ургац тогтоох аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 16Хураах
  1. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэх, эргүүлэн татах, шуурхай сэрэмжлүүлэх, устгах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Нийгмийн халамжийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт7.1.12

  5. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт, бичгийг бүрдүүлэх, хянах/ - НДЕГ-ын 2019 оны А/30 дугаар тушаалаар хүчингүй болсон.Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. ДЭГЛЭМ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын аюултай бүсийн дэглэм/- ЗТХС-ын 2021 оны А/146 дугаар тушаалаар хүчингүй болсон.Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  7. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  8. Дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам/, - ЗХХАЭ Дугаар 15. 2022.05.23Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.