Jury

Тавдугаар бүлэг. Бусад зүйл

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль 18 дугаар зүйл. Агентлагийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-15
Мөрдөж эхэлсэн
2004-05-07
Эх сурвалжаас татсан
2026-11-19

18.1.Агентлагт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

18.1.1.жагсаал, цуглаан хийх, ажил хаялт, өлсгөлөн, суулт зарлах зэрэг улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулах;

18.1.2.хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр орлого олох үйл ажиллагаа явуулах;

18.1.3.Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрт зааснаас бусад тохиолдолд үндсэн үйл ажиллагаатай нь холбоо бүхий үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг агентлагийн байранд байрлуулах;

18.1.4.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр хориглосон бусад үйл ажиллагаа.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.