Jury

Засгийн газарт эрх олгох тухай хууль (2001-04-26) 1 дүгээр зүйл. Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх зориулалтаар 2001 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2001 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд импортолсон буюу импортлох вакцин, хаврын тариалалтад зориулж 2001 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд импортлох үрийн улаан буудай, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах импортын гаалийн татварын хувь, хэмжээг өөрчлөн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосугай.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-04-26
Мөрдөж эхэлсэн
2001-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.