Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Дайчилгааны тухай хууль 9 дүгээр зүйл. Дайчилгааны төлөвлөлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Монгол Улс улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөтэй байна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Дайчилгааны даалгавар бүхий төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүрэг болон дайчилгааны даалгавар бүхий байгууллага, аж ахуйн нэгж тус бүр дайчилгааны төлөвлөгөөтэй байна.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг Засгийн газар; сум, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус батална.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батална.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.