Jury

Хоёрдугаар бүлэг. Дайчилгааны талаархи Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Дайчилгааны тухай хууль 11 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Монгол Улсын Их Хурал тайван цагт дайчилгааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.Монгол Улсын зэвсэгт хүчний дайчилгааны бэлэн байдал, нөөцийн бүрдүүлэлтийн дүнгийн талаар Засгийн газрын илтгэлийг жил тутам сонсож дүгнэлт гаргах;

11.1.2.дайчилгааны бэлтгэлийг хангах, нөөцийг бүрдүүлэх хөрөнгийг улсын төсөвт тусган баталж, зарцуулалтад хяналт тавих.

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Монгол Улсын Их Хурал дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.дайчилгаа зарлах буюу дайчилгаа зарласан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй авч хэлэлцэн батлах буюу хүчингүй болгох шийдвэр гаргах;

11.2.2.Монгол Улсын хууль тогтоомжид дайчилгаа зарласан нөхцөл байдалтай зохицуулан нэмэлт, өөрчлөлт оруулах;

11.2.3.дайчилгааны явцад хяналт тавих.

11.3.Монгол Улсын Их Хурал хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.