Jury

Зургадугаар бүлэг. Дайны байдлын үеийн зэвсэгт хүчин, орон нутгийн цэрэг, сайн дурын зэвсэглэсэн бүлэг

Дайны байдлын тухай хууль 23 дугаар зүйл. Зэвсэгт хүчин

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

23.1.Монгол Улсын зэвсэгт хүчин нь дайны байдлын зорилгыг хэрэгжүүлэх, дэг журмыг тогтоох, бий болсон онцгой нөхцөл байдлыг арилгах үндсэн хүч мөн.

23.2.Зэвсэгт хүчин гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаалаар байлдааны ажиллагааг эхлэн явуулна.

23.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дайны байдлын үеийн дэг журмыг тогтооход Цэргийн дээд командлалын газрын шийдвэрээр зэвсэгт хүчний анги, салбарыг оролцуулж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.