Jury

Тавдугаар бүлэг. Дайны байдлын үеийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг

Дайны байдлын тухай хууль 21 дүгээр зүйл. Байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Байгууллага, аж ахуйн нэгж дайны байдлын үед дараахь үүрэг хүлээнэ:

21.1.1.Үндэсний аюулгүй байдлын хороо, батлан хамгаалах газар, товчооны шийдвэрийн дагуу үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэлийн технологи, ажлын горимоо зохицуулж, улсын захиалга-даалгаврыг биелүүлэх;

21.1.2.дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох;

21.1.3.дайны байдлын үеийн дэг журмыг чанд мөрдөх;

21.1.4.зэвсэгт хүчний хэрэгцээнд байр, орон сууц, машин техник бусад эд хөрөнгийг тогтоосон журмын дагуу ашиглуулах, нийлүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт9

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.