Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Газрын тухай хууль 6 дугаар зүйл. Газар эзэмшигч, ашиглагч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-06-07
Мөрдөж эхэлсэн
2003-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-23

6.1.Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.

6.2.Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:

6.2.1.бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар;

6.2.2.хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;

6.2.3.зам, шугам сүлжээний газар;

6.2.4.ойн сан бүхий газар;

6.2.5.усны сан бүхий газар.

6.3.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.

6.4.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно.

/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Ховд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  3. Өвөлжөө хаваржааны бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9-р хуралдааны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

  5. Хулд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.