Jury

Тавдугаар бүлэг. Газар эзэмшүүлэх, ашиглуулах

Газрын тухай хууль 36 дугаар зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ, үйлчилгээний хураамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-06-07
Мөрдөж эхэлсэн
2003-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-23

36.1.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно.
/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

36.2.Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна.

36.3./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

36.4.Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

36.5.Эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлсний болон хугацаа сунгуулсны үйлчилгээний хураамжийг газар хамгаалах, нөхөн сэргээх санд төвлөрүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хураамжийн хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Говьсүмбэр аймгийн засаг даргын захирамжLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.