Jury

Наймдугаар бүлэг. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ажилтны эрх зүйн байдал, баталгаа

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 40¹ дүгээр зүйл. Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-07-08
Мөрдөж эхэлсэн
2010-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

40¹.1.Монгол Улс нь гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь төрийн өмч байх бөгөөд улсын хилээр нэвтрэх зорчигчийн бүртгэлийн нэгдсэн сантай холбогдоно.

40¹.2.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь Монгол Улсын виз мэдүүлсэн, виз олгосон, виз олгохоос татгалзсан, Монгол Улсын хилээр нэвтэрсэн, Монгол Улсад түр ирэгч, албан хэргээр болон хувийн хэргээр оршин суусан, Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн, албадан гаргасан, албадан гаргахаас чөлөөлөгдсөн, Монгол Улсад тааламжгүй этгээдээр зарлагдсан зэрэг гадаадын иргэний талаарх цаасан болон цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.

40¹.3.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн нууцлалыг хангах үүргийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээнэ.

40¹.4.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх болон төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох, эрх бүхий байгууллага хамтран ашиглах боломжтой байна.

40¹.5.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах, мэдээлэл нийлүүлэх, солилцох журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.