Jury

Долдугаар бүлэг. Монгол Улсаас гарах

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 38 дугаар зүйл. Гадаадын иргэнийг шилжүүлэх улс

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-07-08
Мөрдөж эхэлсэн
2010-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

38.1.Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах улсад нь шилжүүлнэ.

38.2.Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах улсад нь шууд шилжүүлэх боломжгүй бол дараахь улсын аль нэгэнд шилжүүлж болно:

38.2.1.урьд нь оршин сууж байсан буюу төрсөн улсад нь;

38.2.2.Монгол Улсад нэвтрэн орж ирэхдээ хамгийн сүүлд дамжин орж ирсэн улсад нь;

38.2.3.визийг нь авсан улсад.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.