Jury

Тавдугаар бүлэг. Монгол Улсад орох, дамжин өнгөрөх

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 22 дугаар зүйл. Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-07-08
Мөрдөж эхэлсэн
2010-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Дараахь үндэслэл байвал гадаадын иргэнийг Монгол Улсад орохыг үл зөвшөөрнө:

22.1.1.16 насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй гадаадын иргэн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол;

22.1.2.нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн этгээд байвал;
/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.1.3.Монгол Улс тааламжгүй этгээд гэж зарласан бол;

22.1.4.олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа бол;

22.1.5.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахад харшилж байвал;

22.1.6.Монгол Улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй бол;

22.1.7.энэ хуульд заасан журмын дагуу албадан гаргасан бөгөөд Монгол Улсад орохыг хориглосон хугацаа дуусаагүй бол.

22.2.энэ хуулийн 22.1.2-т заасан өвчний жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

22.3.Монгол Улсад зорчих, эсхүл нэвтрэх зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй бол Монгол Улсад оруулахгүй байж болно.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.