Jury

Тавдугаар дэд бүлэг. Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горим

Гаалийн тухай хууль 99 дүгээр зүйл. Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимын агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

99.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гадаадын барааг боловсруулж хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна.

99.2.Энэ хуулийн 99.1-д заасан боловсруулах үйл ажиллагаанд дараахь үйл ажиллагаа хамаарна:

99.2.1.тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах;

99.2.2.тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

99.2.3.тухайн бараанд засвар хийх;

99.2.4.тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах.

99.3.Энэ хуулийн 99.2.4-т зааснаар тухайн барааг ашиглах явцад бараа уусах, шингэх зэрэг байдлаар үгүй болж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.