Jury

Гуравдугаар дэд бүлэг. Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горим

Гаалийн тухай хууль 86 дугаар зүйл. Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулахгоримд байршуулах бараанд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

86.1.Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байршуулах бараа дараахь шаардлагыг хангасан байна:

86.1.1.тухайн барааны импортын гаалийн болон бусад татвар нь боловсруулсан бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн болон бусад татвараас өндөр байх;

86.1.2.тухайн барааны боловсруулалтад гаалийн байгууллага хяналт тавих боломжтой байх;

86.1.3.гаалийн байгууллага тухайн барааг боловсруулсан бүтээгдэхүүнээс ялгах боломжтой байх;

86.1.4.тухайн барааг боловсруулсны дараа анхны байдалд нь оруулах боломжгүй байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.