Jury

III хэсэг гаалийн бүрдүүлэлтийн горим. Долдугаар бүлэг. Гаалийн бүрдүүлэлтийн горим. Нэгдүгээр дэд бүлэг. Нийтлэг үндэслэл

Гаалийн тухай хууль 74 дүгээр зүйл. Барааг гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

74.1.Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг түүний сонгосон горимд байршуулна.

74.2.Гаалийн бүрдүүлэлтийн горимд бараа байршуулсан өдрийг гаалийн байгууллага барааг олгосон, эсхүл гаалийн хилээр гаргасан өдрөөр тооцно.

74.3.Дараахь бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийн горимд барааг байршуулна:

74.3.1.энэ хуулийн 79.4.1, 79.4.2-т заасан төрлийн горимд ачааны манифестыг;

74.3.2.энэ хуулийн 79.4.1, 79.4.2-т зааснаас бусад төрлийн горимд гаалийн мэдүүлгийг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.