Jury

Хоёрдугаар бүлэг. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд баримтлах зарчим

Гаалийн тухай хууль 7 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

7.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор нэвтрүүлнэ.

7.2.Энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг гаалийн удирдах төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлж болно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага дор дурдсан тохиолдолд олгоно:

7.3.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед;

7.3.2.олон улсын гэрээнд заасан;

7.3.3.улсыг батлан хамгаалах зорилгоор гадаад улсаас тусламж авах;

7.3.4.хуульд заасан бусад.

7.4.Энэ хуулийн 7.3-т заасны дагуу бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн удирдах төв байгууллага гаалийн албан тушаалтныг томилон ажиллуулна.

7.5.Бараа, тээврийн хэрэгслийг энэ хуулийн 7.2-т заасны дагуу хилээр нэвтрүүлэх тохиолдолд мэдүүлэгч нь гаалийн удирдах төв байгууллагад хүсэлтээ гаргах бөгөөд түүнд холбогдох байгууллагын зөвшөөрөл, бараа, тээврийн хэрэгслийн жагсаалтыг хавсаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.