Jury

I хэсэг. Ерөнхий зүйл. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Гаалийн тухай хууль 5 дугаар зүйл. Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

5.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг холбогдох этгээд гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад гаргаж өгнө.

5.2.Гаалийн байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 5.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авч түүнийг гагцхүү гаалийн зорилгоор ашиглах бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд задруулах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

5.3.Гаалийн байгууллага, албан тушаалтнаас гаалийн хууль тогтоомжийн дагуу авсан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг ашиглах, хадгалахтай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.