Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах

Гаалийн тухай хууль 33 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийн талаар гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

33.1.Гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгсэл оруулах хилийн боомт, хүрэх газрыг тээвэрлэгч нь гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

33.2.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хил дээр ирсэн даруйд нь тээвэрлэгч энэ тухай гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

33.3.Тогтоосон цагийн хуваарьтай зорчигч үйлчилгээний тээврийн хэрэгсэл гаалийн хилээр нэвтрэхээс нэг цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.