Jury

Зургадугаар бүлэг. Гаалийн бүрдүүлэлт хийх. Нэгдүгээр дэд бүлэг. Нийтлэг үндэслэл

Гаалийн тухай хууль 29 дүгээр зүйл. Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

29.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх дор дурдсан бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийж болно:

29.1.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;

29.1.2.цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;

29.1.3.мал, амьтан;

29.1.4.улс хоорондын шуудангийн илгээмж;

29.1.5.сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;

29.1.6.амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

29.1.7.донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;

29.1.8.хуульд заасан бусад бараа.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан бараанд гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд бүрдүүлж өгөх болзолтойгоор дараалал харгалзахгүй гаалийн бүрдүүлэлт хийнэ.

29.3.Энэ хуулийн 29.1-д заасан барааг мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд гаргаж өгөх баталгааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

29.4.Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг дараахь тохиолдолд хийхийг хориглоно:

29.4.1.гаалийн бичиг баримт зөрчилтэй;

29.4.2.мэдүүлсэн барааны тоо, хэмжээ зөрүүтэй, эсхүл үнийн дүн нь зөрчилтэй;

29.4.3.мэдүүлэгч нь гаалийн хууль тогтоомжийн зөрчил удаа дараа /2 буюу түүнээс дээш/ гаргаж байсан;

29.4.4.энэ хуулийн 29.3-т заасан баталгааг гаргаж өгөөгүй;

29.4.5.гаалийн болон бусад татвар, хураамж төлөөгүй, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу гаргаагүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль

    Заалт9.129.16

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.