Jury

Нэгдүгээр дэд бүлэг. Мэдээллийн систем, мэдээллийн технологийг гаалийн үйл ажиллагаанд ашиглах

Гаалийн тухай хууль 288 дугаар зүйл. Мэдээллийн систем, сүлжээ, технологи ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

288.1.Гаалийн үйл ажиллагаанд мэдээллийг электрон хэлбэрээр солилцох, тэдгээрийн найдвартай байдлыг хангах зорилгоор мэдээллийн систем, сүлжээ, технологи ашиглаж болно.

288.2.Энэ хуулийн 288.1-д заасан мэдээллийн систем, сүлжээ, технологи нь мэдээлэл харилцааны үндэсний болон олон улсын стандартад нийцсэн байна.

288.3.Төрийн өмчийн мэдээллийн систем, сүлжээ, технологийг гаалийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй, бусад өмчийнхийг гэрээний үндэсэн дээр ашиглана.

288.4.Гаалийн үйл ажиллагаанд оролцогчийн ашиглах мэдээллийн систем, технологид тавигдах шаардлага, ашиглах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.