Jury

Гуравдугаар дэд бүлэг. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх

Гаалийн тухай хууль 264 дүгээр зүйл. Оюуны өмчийн эрх эзэмшигч өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

264.1.Оюуны өмчийн эрх эзэмшигч нь түүний эрхийг зөрчин барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тухайн бараа гаалийн хяналтад байгааг нотлох хангалттай үндэслэл байгаа тохиодолд гаалийн байгууллагад барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах тухай өргөдлийг дараахь бүрдүүлбэртэйгээр гаргана:

264.1.1.эрх эзэмшигчийн талаархи мэдээлэл;

264.1.2.оюуны өмчийн объектын талаархи мэдээлэл;

264.1.3.өргөдөл гаргагчийн тодорхойлсноор хууль бусаар нэвтрүүлсэн байж болох барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл;

264.1.4.гаалийн байгууллагаас авах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа тогтоох.

264.2.Өргөдөлд оюуны өмчийн болон барааны загварын гэрчилгээг хавсаргана.

264.3.Гаалийн байгууллага өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.