Jury

IV хэсэг. Гаалийн хяналт. Арван гуравдугаар бүлэг. Гаалийн хяналт

Гаалийн тухай хууль 237 дугаар зүйл. Гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

237.1.Гаалийн харилцаанд оролцогч нь гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

237.2.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг тогтоосон хугацаанд гаргуулан авна.

237.3.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтад шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг энэ хуулийн 237.1-д зааснаас бусад этгээдээс гаргуулан авч болно.

237.4.Мэдүүлэгч, тээвэрлэгч, түүнчлэн түр агуулах, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг 5 жил хадгална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.