Jury

Арван хоёрдугаар бүлэг. Тусгай горим. Нэгдүгээр дэд бүлэг. Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим

Гаалийн тухай хууль 216 дугаар зүйл. Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулах бараа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

216.1.Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд дараахь барааг байршуулна:

216.1.1.улс хооронд аяллын хугацаанд тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа, техник үйлчилгээг хангах бараа;

216.1.2.зорчигч, багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх бараа;

216.1.3.зорчигчид зориулан борлуулах татваргүй барааны дэлгүүрийн горимд байгаа бараа.

216.2.Улс хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын тээврийн хэрэгсэлд нийлүүлэх шатах, тослох материалыг энэ хуулийн 215.1-д заасан горимд байршуулахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.