Jury

Тавдугаар дэд бүлэг. Бараа устгах горим

Гаалийн тухай хууль 212 дугаар зүйл. Барааг устгаж үл болох тохиолдол

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

212.1.Дараахь нөхцөл байдал үүсэхээр байвал бараа устгахыг хориглоно:

212.1.1.тухайн барааг устгах нь байгаль орчинд илэрхий хор хөнөөл учруулахаар бол;

212.1.2.тухайн барааг устгах нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд, эсхүл болзошгүй аюул учруулахаар бол.

212.2.Барааг зориулалтаар нь хэрэглэх замаар устгахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.