Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх

Гаалийн тухай хууль 188 дугаар зүйл. Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимын агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

188.1.Дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимын дагуу барааг өөрчлөлт оруулахгүйгээр, тогтоосон хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор дараахь гаалийн байгууллагын хооронд тээвэрлэнэ:

188.1.1.хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллага хооронд;

188.1.2.гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллага хооронд;

188.1.3.гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллага хооронд;

188.1.4.хилийн гаалийн нэг байгууллагаас хилийн гаалийн нөгөө байгууллага хооронд.

188.2.Монгол Улсын хилээс хилийн гаалийн байгууллага хооронд, эсхүл хилийн гаалийн байгууллагаас Монгол Улсын хил хүртэл барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимын дагуу тээвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.