Jury

Арван нэгдүгээр бүлэг. Барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих, хүлээн авахаас татгалзах, устгах горим. Нэгдүгээр дэд бүлэг. Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горим

Гаалийн тухай хууль 180 дугаар зүйл. Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимын агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

180.1.Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимын дагуу гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр тогтоосон хугацаанд, гаалийн замаар хилийн гаалийн нэг байгууллагаас хилийн гаалийн нөгөө байгууллагад шилжүүлнэ.

180.2.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх барааны хүлээн авагч болон илгээгч нь хилийн чанадад оршин суух буюу байрлана.

180.3.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараанд хадгалалт, тээвэрлэлтийн ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулж болохгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.