Jury

Зургадугаар дэд бүлэг. Татваргүй барааны дэлгүүрийн горим

Гаалийн тухай хууль 169 дүгээр зүйл. Татваргүй барааны дэлгүүрийн горимын агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

169.1.Гаалийн нутаг дэвсгэрт хэрэглэх зориулалтгүй гадаадын барааг гаалийн болон бусад татваргүйгээр оруулж, гаалийн хяналт дор борлуулах татваргүй барааны дэлгүүрийг гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулж болно.

169.2.Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтан, түүнчлэн Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэх зорчигчид үйлчлэх зориулалт бүхий татваргүй барааны дэлгүүрийг улсын хилийн боомт болон олон улсын нисэх буудал, гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байгуулж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.