Jury

Тавдугаар дэд бүлэг. Гаалийн баталгаат барилгын талбайн горим

Гаалийн тухай хууль 167 дугаар зүйл. Гаалийн баталгаат барилгын талбайд явуулах үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

167.1.Гаалийн баталгаат барилгын талбайд дараахь үйл ажиллагаа явуулна:

167.1.1.барилгын материалын бүрэн бүтэн байдлыг шалгах;

167.1.2.барилгын материал боловсруулах;

167.1.3.барилга угсралтын үйл ажиллагаа явуулах;

167.1.4.гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

167.2.Гаалийн баталгаат барилгын талбайд барааг тухайн барилга бүрэн ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд байршуулна.

167.3.Тухайн барилга угсралтын ажил дууссаны дараа ашиглагдаагүй үлдсэн барааг гаалийн бусад горимд байршуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.