Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим

Гаалийн тухай хууль 159 дүгээр зүйл. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

159.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт дараахь нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана:

159.1.1.зөвхөн үзэсгэлэнгийн зориулалтын бараа оруулах;

159.1.2.харуул хамгаалалт, хяналтын камер, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх;

159.1.3.үзэсгэлэнгийн талбай бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх;

159.1.4.гаалийн хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангасан байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.