Jury

Гуравдугаар дэд бүлэг. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим

Гаалийн тухай хууль 152 дугаар зүйл. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

152.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана:

152.1.1.тэргүүний дэвшилтэт техник технологийн дагуу оруулж суурилуулах техник, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь зах зээлд өрсөлдөх чадвартай болохыг нотолсон тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авсан байх;

152.1.2.гаалийн хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангасан байх;

152.1.3.харуул хамгаалалт, хяналтын камер, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх;

152.1.4.үйлдвэрийн барилгыг бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх;

152.1.5.үйлдвэрт барааг оруулах, гаргахдаа гаалийн байгууллагын хяналт дор гүйцэтгэж байх;

152.1.6.гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу барагдуулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.