Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Гаалийн баталгаат агуулахын горим

Гаалийн тухай хууль 146 дугаар зүйл. Гаалийн баталгаат агуулахад зөвшөөрөгдөх үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

146.1.Гаалийн баталгаат агуулахад гаалийн байгууллагын зөвшөөрлөөр дараахь үйл ажиллагаа явуулж болно:

146.1.1.барааны бүрэн бүтэн байдлыг хангах;

146.1.2.барааны баглаа, боодлыг задлах, төрөлжүүлэх, савлах, дахин савлах, тусгай зориулалтын тэмдэг тавих;

146.1.3.барааг ачилтад бэлтгэх;

146.1.4.барааны сорьц, дээж, загвар авах;

146.1.5.гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.