Jury

Гуравдугаар дэд бүлэг. Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах горим

Гаалийн тухай хууль 119 дүгээр зүйл. Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах горимын агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

119.1.Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах горимын дагуу монголын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан оруулах нөхцөлөөр, гаалийн бичиг баримтыг үндэслэн гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргана.

119.2.Хилийн чанадад түр хугацаагаар гаргах бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулахыг хориглоно.

119.3.Барааны хэрэглээний чанарыг хадгалах зорилгоор гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд үйлчилгээ хийж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.