Jury

Гуравдугаар бүлэг маргааныг цэцийн хуралдаанаар хянан шийдвэрлэх

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 28 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-05-01
Мөрдөж эхэлсэн
1997-05-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Цэцийн гишүүний илтгэлийг сонссоноор эхэлнэ.
Цэцийн гишүүн илтгэлдээ маргааны гол агуулга, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрийн урьдчилсан дүгнэлт, саналгүйгээр танилцуулна.

2.Гишүүний илтгэлийг сонссоны дараа хуралдаанд маргагч талуудаас нэмэлт тайлбар байгаа бол өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан талаас эхэлж ээлж дараалан сонсоно.

3.Нотлох баримтыг шинжлэн судлах, гэрч, шинжээч, мэргэжилтнүүдийн мэдүүлэг, дүгнэлт сонсох ажиллагаа явуулах бөгөөд дарааллыг хянан хэлэлцэж байгаа маргаан тус бүрийн онцлогийг харгалзан хуралдаан даргалагч тогтооно.

4.Оролцогч талууд харилцан мэтгэлцэх бөгөөд ээлж дарааллыг хуралдаан даргалагч тогтооно.

5.Цэцийн бүрэлдэхүүнд орсон гишүүд хуралдааны аль ч шатанд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр хэнээс боловч асуулт тавьж, хариулт авах эрхтэй. Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.Бүх нотлох баримтыг шалгаж, мэтгэлцээн, асуулт, хариулт дууссаны дараа маргагч талуудад төгсгөлийн үг хэлж, хүсэлт гаргах санал байгаа бол сонсоно. Дараа нь шийдвэр гаргахаар Цэцийн хуралдаан завсарлаж байгааг хуралдаан даргалагч зарлана.

7.Цэцийн хуралдааны явцад маргааныг нэгтгэх, тусгаарлах асуудал гарвал, энэ тухай магадлал гаргана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт75

  2. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд

    Заалт58

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.