МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2026-07-03-нд батлагдсан, 5 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2026-07-03
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-15
- Албан ёсны нэр
- ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
5 зүйл- 1 дүгээр зүйлГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалтыг, 21, 22, 23, 24, 25 дугаар зүйлийг, Дөрөвдүгээр бүлгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
- 2 дугаар зүйлГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэсэн гэр бүлийн хэрэг, хүлээн авсан нэхэмжлэлийг энэ хуулиас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан, иргэний хэрэг үүсгэсэн тухайн шүүх хэргийг анхан шатны журмаар, тус шүүхийг харьяалах давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар тус тус хянан шийдвэрлэнэ.
- 3 дугаар зүйлГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай хамт баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үүсгэсэн өсвөр насны хүн холбогдсон эрүүгийн хэргийг энэ хуулиас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн шүүх анхан шатны журмаар, тус шүүхийг харьяалах давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар тус тус хянан шийдвэрлэнэ.
- 4 дүгээр зүйлГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай хамт баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үүсгэсэн хүүхэд холбогдсон зөрчлийн хэргийг энэ хуулиас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд зөрчлийн хэрэг үүсгэсэн шүүх анхан шатны журмаар, тус шүүхийг харьяалах давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар тус тус хянан шийдвэрлэнэ.
- 5 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баталсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалтыг, 21, 22, 23, 24, 25 дугаар зүйлийг, Дөрөвдүгээр бүлгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2 дугаар зүйл. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэсэн гэр бүлийн хэрэг, хүлээн авсан нэхэмжлэлийг энэ хуулиас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан, иргэний хэрэг үүсгэсэн тухайн шүүх хэргийг анхан шатны журмаар, тус шүүхийг харьяалах давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар тус тус хянан шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай хамт баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үүсгэсэн өсвөр насны хүн холбогдсон эрүүгийн хэргийг энэ хуулиас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн шүүх анхан шатны журмаар, тус шүүхийг харьяалах давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар тус тус хянан шийдвэрлэнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.