Jury

Гуравдугаар бүлэг. Цусны донор, эрүүл мэндийн байгууллагын. Ажилтанд тавих шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг

Цусны донорын тухай хууль 15 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Хүний амийг аврах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэхдээ сэлбүүлэгч эрх зүйн бүрэн чадамжтай бол өөрөөс нь, хүүхэд болон эрх зүйн бүрэн чадамжгүй сэлбүүлэгчийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бичгээр зөвшөөрөл авсан байна.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрлийг авахдаа цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага, сэлбэх явцад гарах үр дагаврын талаар сэлбүүлэгчид урьдчилан танилцуулсан байна.

15.3.Амь тэнссэн үед, эсхүл энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрлийг авах боломжгүй тохиолдолд холбогдох журам, зааврыг баримтлан цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэнэ.

15.4.Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон холбогдох хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.