1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуульд заасан төслийн санхүүжилтийг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулсан эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль нь 2026-05-22-нд батлагдсан, 5 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2026-05-22
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
Агуулга
5 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
2 зүйлХоёрдугаар бүлэг Гадаад зээлийн ашиглалт, нэгдсэн төсөв хоорондын хамаарал
1 зүйлГуравдугаар бүлэг Хяналт, ил тод байдал
1 зүйлДөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
2.1.Энэ хуулийн үйлчлэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх дараах төсөл хамаарна:
2.1.1.газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл;
2.1.2.Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл.
2.2.Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуулийн 2.1-д заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төсөл нэмэхийг хориглоно.
2.3.Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
3 дугаар зүйл. Гадаад зээлийн ашиглалтын зардал
3.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн тухайн жилийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох бөгөөд нэмэгдсэн дүн нь уг хязгаарт хамаарахгүй.
3.2.Тухайн жилийн төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал нь энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.