Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн байгууллагын бүрэн эрх

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль 7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2025-12-12
Мөрдөж эхэлсэн
2025-12-12
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гадаад захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч тал 50, түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан бүтээгдэхүүний хомстол, тасалдал дотоодод үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.газрын тосны бүтээгдэхүүний гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;

7.1.2.гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах;

7.1.3.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах;

7.1.4.энэ хуулийн 7.1.3-т заасны дагуу импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох;

7.1.5.шаардлагатай тохиолдолд Улсын нөөцийн тухай хуулийн^[3]^ 13.1.4-т заасан арга хэмжээг яаралтай горимоор хэлэлцэж, шийдвэрлэх;

7.1.6.батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа нөөцийг зарцуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх;

7.1.7.энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д заасны дагуу нөөцөөс зарцуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

7.1.8.энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд^[4] заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн^[5] шаардлагын хүрээнд Засгийн газрын өрийн баталгааг гаргах.

7.2.Засгийн газар энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлөөс үл хамааран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

7.3.Энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхойлон, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллага хангуулан ажиллах үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.