Jury

Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хууль 7 дугаар зүйл. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийн талаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2025-01-09
Мөрдөж эхэлсэн
2025-01-09
Эх сурвалжаас татсан
2026-10-13

7.1.гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрч, тухайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох;

7.2.гэрээний төсөлтэй холбогдуулан хууль тогтоомжид нийцсэн зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэх;

7.3.гэрээний төслийг дэмжээгүй бол үндэслэл бүхий санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.