Jury

Зургадугаар бүлэг. Хот, тосгоны удирдлага бусад этгээдтэй харилцах харилцаа

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 44 дүгээр зүйл. Хотын Захирагч Засгийн газартай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2026-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

44.1.Улсын зэрэглэлтэй хотын Захирагч Засгийн газартай доор дурдсан журмаар харилцана:

44.1.1.жил бүр үйл ажиллагааныхаа тайланг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг тайланг хуралдаанаараа хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх;

44.1.2.хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, эс дэмжвэл саналаа Ерөнхий сайдад уламжлах;

44.1.3.хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.