Jury

Гуравдугаар бүлэг. Хот, тосгоны зөвлөл

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 17 дугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2026-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

17.1.Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороо байгуулан ажиллуулж болно.

17.2.Зөвлөлийн хороог түүний бүрэн эрхийн хугацаагаар байгуулах бөгөөд хорооны даргыг тухайн хорооны гишүүдийн дотроос сонгоно.

17.3.Зөвлөлийн хороо нь тухайн Зөвлөлд ажлаа хариуцан тайлагнана.

17.4.Зөвлөл нь тодорхой асуудлаар санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

17.5.Зөвлөлийн хороо, ажлын хэсэг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөл тогтооно.

17.6.Зөвлөлийн дэргэд улс төрийн нам, эвслийн болон бусад нэгж байгуулахыг хориглоно.

17.7.Зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.