Jury

Биеийн тамир, спортын тухай. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Биеийн тамир, спортын тухай хууль 6 дугаар зүйл. Биеийн тамир, спортын үйл ажиллагааны зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

6.1.Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

6.1.1.биеийн тамир, спортын үйл ажиллагаа нийтэд хүртээмжтэй, тогтвортой байх;

6.1.2.хувь хүний онцлог, бие бялдрын хөгжилд нийцсэн олон хувилбартай, сонголт хийх боломжтой байх;

6.1.3.өмчийн олон хэлбэрт тулгуурлан төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх;

6.1.4.биеийн тамир, спорт нь ялгаварлан гадуурхалт, шударга бус өрсөлдөөнөөс ангид байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.