Jury

Дөрөвдүгээр бүлэг. Биеийн тамир, спортын үйл ажиллагаа

Биеийн тамир, спортын тухай хууль 24 дүгээр зүйл. Сургалт, дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

24.1.Энэ хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангасан дасгалжуулагчид өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортын сургалт, дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах, үйл ажиллагаа эрхлэх эрхийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу олгоно.

24.2.Сургалт, дасгалжуулалтын ажлыг тухайн спортын олон улсын дүрмийн шаардлага, Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан стандарт, хөтөлбөрийн дагуу удирдан явуулна.

24.3.Спортын сургалт, дасгалжуулалт болон тэмцээнд оролцогчийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах үүргийг тухайн байгууллага, дасгалжуулагч хүлээнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.