Jury

Гуравдугаар бүлэг. Биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн

Биеийн тамир, спортын тухай хууль 18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

18.1.Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан ажилтны сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих, хамт олны дунд нөхөрсөг, найрсаг харилцаа бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулах:

18.1.1.ажлын байрны онцлог нөхцөлтэй уялдуулан ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх;

18.1.2.ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх төлөвлөгөө гаргах, спортын тэмцээн зохион байгуулах;

18.1.3.ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, тэмцээн наадамд шаардагдах зардлыг байгууллагын жил бүрийн төсөвт тусгах;

18.1.4.ажилтны бие бялдрын хөгжлийн сорилын түвшин тогтоох, тухайн түвшнийг бууруулахгүй байх, ахиулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;

18.1.5.аж ахуйн нэгж, байгууллага, салбарын хэмжээнд спортын тэмцээн, наадам зохион байгуулж, ажилтны бие бялдар, эрүүл мэндийг хамгаалах;

18.1.6.байгууллага ажилтныг биеийн тамир, спортоор хичээллэхэд зориулсан спортын барилга байгууламж барьж ашиглах, спортын хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий орчныг бүрдүүлэх;

18.1.7.тухайн байгууллага сайн дурын үндсэн дээр спортын клуб байгуулан ажиллуулах, биеийн тамирын ажилтантай байх.

18.2.Амралтын газар, сувилал, хүүхдийн зусланд амрагчийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.