Jury

Хоёрдугаар бүлэг. Биеийн тамир, спортын салбарын удирдлага, тогтолцоо, зохион байгуулалт

Биеийн тамир, спортын тухай хууль 14 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

14.1.Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

14.1.2.биеийн тамир, спортын сургалтын үйл ажиллагаанд стандарт, норм, нормативыг сахин мөрдөх, хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

14.1.3.биеийн тамир, спортын талаарх тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлэх;

14.1.4.орон нутгийн биеийн тамир, спортын бусад байгууллага, баг тамирчинд хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

14.1.5.төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан ажилтантай байх;

14.1.6.төрийн захиргааны байгууллагын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчийн мэдлэг, ур чадвар, эерэг хандлагыг сайжруулах ажлыг тасралтгүй явуулах;

14.1.7.байгууллагын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

14.2.Аймаг, дүүргийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь орон тооны биеийн тамирын арга зүйчийг сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.