Jury

Гуравдугаар бүлэг

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль 8 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-12
Мөрдөж эхэлсэн
2024-04-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

8.1.Төрийн захиргааны төв байгууллагууд нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хүн амын эрүүл мэндийг дэмжих, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх;

8.1.2.энэ хуулийн 14.1.3-т заасан чиг үүрэг;

8.1.3.Зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийг бодлого, шийдвэртээ тусгаж, хэрэгжүүлэх.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан чиг үүргийн биелэлтийн тайланг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.