Jury

Нэгдүгээр бүлэг

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль 4 дүгээр зүйл. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-12
Мөрдөж эхэлсэн
2024-04-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

4.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:

4.1.1.ил тод байх;

4.1.2.өмчийн хэлбэр үл харгалзах;

4.1.3.шинжлэх ухааны судалгааны үр дүн, нотолгоонд суурилах;

4.1.4.төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын үйл ажиллагаанд тулгуурлах;

4.1.5.үндэсний онцлог, уламжлалд суурилан олон улсын жишиг, хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;

4.1.6.ялгаварлан гадуурхалтаас ангид, хүний эрхийг дээдлэх;

4.1.7.олон нийтийн, сайн дурын ажилтны оролцоог хангах;

4.1.8.чанар, үр ашигтай байх;

4.1.9.тэгш хүртээмжтэй байх;

4.1.10.жендэрийн эрх тэгш байдлыг хангах.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ЧИГЛЭЛ

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.