Jury

Гуравдугаар бүлэг

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 11 дүгээр зүйл. Газар чөлөөлөхөд баримтлах зарчим, нөхөх олговрын хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд дараах зарчмыг баримтална:

11.1.1.газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа ил тод байх;

11.1.2.иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан мэдээллийг задруулахгүй байх;

11.1.3.чөлөөлсөн газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд ашиглах;

11.1.4.чөлөөлөгдсөн газрыг байгальд ээлтэй, нийгмийн суурь хэрэгцээг хангах зориулалтаар төлөвлөж, зохион байгуулах.

11.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд нөхөх олговрын дараах хэлбэрийн аль нэгийг ашиглана:

11.2.1.газрыг газраар дүйцүүлэн олгох;

11.2.2.газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох;

11.2.3.газрыг нөхөх олговрын мөнгөн хэлбэрээр худалдан авах;

11.2.4.боломжит бусад.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан хэлбэрүүдийг хослуулан нөхөх олговрыг олгож болох бөгөөд энэ хуулийн 11.2.4-т заасан нөхөх олговрын бусад боломжит хэлбэрийг энэ хуулийн 10.7-д заасан журамд тусгана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.