Jury

Тавдугаар бүлэг. Гэрээний үүргийн гүйцэтгэл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 43 дугаар зүйл. Урьдчилгаа төлбөр, түүний баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-06-16
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

43.1.Тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу баталгаа гаргасан бол ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлнө.

43.2.Баталгаа урьдчилгаа төлбөрөөс багагүй дүнтэй байна.

43.3.Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно.

43.4.Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд энэ хуулийн 42 дугаар зүйлийн дагуу гаргасан гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно.

43.5.Урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ хуулийн 42.3-т заасан хэлбэрээр гаргана.

43.6.Энэ хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан баталгааг гадаад валютаар илэрхийлэх бол баталгаа гаргасан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.