Jury

Дөрөвдүгээр бүлэг. Тендер шалгаруулалтын арга

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 31 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын арга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-06-16
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

31.1.Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна:

31.1.1.нээлттэй;

31.1.2.харьцуулалт;

31.1.3.гэрээ шууд байгуулах;

31.1.4.нэг эх үүсвэрээс худалдан авах.

31.2.Энэ хуулийн 37.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна.

31.3.Энэ хуулийн 32, 33, 34, 35, 36, 37, 38 дугаар зүйл дэх тухайн тендер шалгаруулалтын аргад хамаарах зохицуулалтад тусгайлан өөрөөр заагаагүй асуудлаар энэ хуулийн хоёр, гуравдугаар бүлэгт заасныг баримтална.

31.4.Захиалагч энэ хуулийн 10.8, 10.10-т заасан тохиолдолд энэ хуулийн 31.1.3, 31.1.4-т заасан аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.